Wednesday, December 2, 2009

Ой модоо хайрлая

Эх орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гээд л залуучууд бид бүгдээрээ л ярьдаг. Техник технологийн хөгжил дэвшил ирэлгүй яах вээ нэг талаас харахад манай улс хөгжөөд байгаа юм шиг Улаанбаатарыгаа харахад шүү дээ. Гэтэл хөдөө орон нутгууд ямар байгааг мэдэх хүн ховор болж байх шиг. Онгон зэлүүд байгальтай гэж онгирдог байсан улс онгирч чадахаа больж байна. хөрсийг сэндийлгэж хаясан модыг нь огтолж хаясан, гол горхи нь ширгэж дуусаж байгаа тийм л нэг төрх байна. Хөдөөний малчин нь хэн байна хужаа, хужаагийн зарц нь Монгол хүн байна гээ л бод доо. Энэ мэтээр бичээд байвал зөндөө л юм байна. Ой мод хүн төрөлхтөний амьсгалах агаарыг бий болгодог бид хэдий мөнгөтэй байлаа ч амьсгалах агааргүй бол УУЧЛААРАЙ л байхгүй юу. дараагийн зүйл ой мод гол горхи, булаг шандны эх булаг насанд хүрсэн нарс мод өөртөө 350 тн усыг агуулдаг тэр ундарга гол горхи булаг шандын тасралтгүй байдлыг хангадаг гээд бодохоор нэг мод ямархан үнэтэй байна да. Гол горхи минь ширгээд байвал цөлжилт үүсээд өвс ургамал ургахгүй шүү дээ. Гэтэл Хятад улс руу гаргаж байгаа манай модны урсгал хөвөрсөөр. харин Хятад улс нь нэг мод огтолбол хоёр мод тарих хуультай байдаг. Мөн л манай орны хуулийн цоорхойг ашиглаж л байгаа байхгүй юу. Балдорж агсантай уулзаж байгаагүй ч хийж буй зүйлийг дотроо дэмждэг байлаа гэтэл сайн хүн түрүүлж явдаг нь хорвоогийн жам. Хөвсгөлийг хамгаалан авч үлдсэн. Хийсэн бүтээсэн бүхнийг нь үргэлжлүүлэн хийж байгаа Өнөөдөр сонины хамт олонд баярлаж байдагаа. Ногоон бүсийг хамгаалах үйлсэд чинь амжилт хүсье.

9 comments:

Bayana said...

За сайхан л бичиж... Одоо өөрөө юу хийх гэж байна даа

Unknown said...

Та өөрөө ингэж мод хамгаалсан юм уу

Unknown said...

👍

Anonymous said...

Миний уншиж байсан хамгийн гоё зохион бичлэг байна та нартаа амжилт хүсье

Anonymous said...

Сайн уу Надад ''Ой модоо хайрлая''гэсэн уриалга олж өгөөч 120-150үгтэй байх ёстой хурдлаарай!!гуйж байна!!!!!

Anonymous said...

Хурдлаарай админаа

Anonymous said...

Хурдлаачээ миний бичсэнд 2,3цаг боллоо

Anonymous said...

Их гоёлын байна

Anonymous said...

Үнэхээр гоё