Sunday, September 27, 2009

Аз жаргал

Аз жаргал гэж чухам юу юм бэ гэж хүүхэд байхдаа нэг удаа бодсон. Элэг бүтэн ээж аав эмээ өвөө эгч дүү нартайгаа байхыг хэлдэг юм болов уу эсвэл заавал онц сурахад байдаг юм болов уу аль эсвэл ард түмний хайртай хүн байх юм болов уу гэж хүүхдийн гэнэн бодлоор зөндөө л олон зүйлийг ургуулж бодож билээ. гэтэл тэр чинь тийм том зүйлээс биш зөвхөн энгийн хэрнээ тэр бүр анзаардаггүй жижиг зүйлд аз жаргал оршдог юм байнаа. Жишээ нь хүүхдээ инээхийг харахад л юугаар сольшгүй аз жаргал байдаг юм тэрбайтугаа хүүхдийн өтгөн хэсэг шингэн байж байгаад өтгөрч хэвэндээ ороход хүүхдийн баас хүртэл хөөрхөн сайхан үнэртэй санагддаг. Бид их л том зүйлээс аз жаргал хайгаад байдаг юм шиг. Хүүхэд төрүүлээгүй байхдаа хүүхдээ жаахан сэржнэхэд сэрдэг гээд хүмүүсийг ярихыг сонсоод за тэр нь юу юм бэ гэж боддог байсан гэтэл өөрөө ээж болоод л аз жаргал гэдэг чинь энд л оршдог юм байна гэж бодох болсоон.

Ээждээ

Блогтоо бичлэг нэмээгүй уджээ. Бүсгүй хүн хүүхэдтэй болж байж ээжийнхээ зовлонг мэдэрдэг юм байнаа. Ээжийгээ бидэнд санаа зовоод хэлж байгаа үгийг тухайн үедээ сайн ойлгохгүй бараг үглэх дуртайдаа хэлж байна гэж бодож, дотроо өөрийгөө өмөөрөнгүй байдаг байсансан. Хүн хорвоод мэндэлсэн үрээ хараад хайр цаанаасаа ундардаг гэдгийг тэрхэн агшинд л мэдэрсэн. Ээж минь биднийхээ төлөө бүхий л амьдралаа зориулсан байх юм. гэтэл бид Ганданд байгаа Жанрайсагтаа мөргөөд байдаг мөртдлөө ээжээ би танд хайртай гэж хэлж үзсэн бил үү нэг л санахгүй байгаа юм. Дэргэд минь амьд бурхан байхад. Монголчуудын маань зан ч юм уу хайртай гэж тэр бүр хэлэхгүй. Ээжээ би таньдаа маш их хайртай шүү. Охин чинь таниараа үргэлж бахархаж баярлаж явдаг мөртлөө хэлж амжаагүй л явна. Аав ээжийн минь тусламж хэрэгтэй үед авлагатай юм шиг загнаж байсныг минь уучлаарай.