Thursday, October 22, 2009

ханьдаа баярлалаа

буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэсэн үг байдаг даа. Миний хайрт болон хүү маань өчигдөр төрсөн өдрөөр том бэлэг барьсан та хоёртоо би хязгааргүй хайртай шүү. Хүж дэлхийд таниараа овоглосон хүүгийнхээ ариун сэвлэгийг үнэрлэж, амраг хайранд залуужин жаргасан ариун журамтай ээж байя, *энэ дунд 2 мөр бий тэр нь надад үлдэг* эрдэм ажилд тань хүч нэмж эршүүд занг тань уярааж явий даа гэж хэлмээр байнаа. нэгэн дууны үг л дээ их таалагддаг юм. Миний амьдралын баяр баясгалан болсон 2 бамбаруушыгаа чанга тэврэн үнжий. уншигч та Намайг хэрхэн баярлуулсаныг үзэхийг хүсвэл http://www.youtube.com/watch?v=nqbj8if_spo хаяг руу орж үзээрэй.Мөн миний баярыг хамтдаа хуваалцсан гэр бүлийнхэн болон Токушимаагийн найзууддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье.