Wednesday, December 2, 2009

Ой модоо хайрлая

Эх орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гээд л залуучууд бид бүгдээрээ л ярьдаг. Техник технологийн хөгжил дэвшил ирэлгүй яах вээ нэг талаас харахад манай улс хөгжөөд байгаа юм шиг Улаанбаатарыгаа харахад шүү дээ. Гэтэл хөдөө орон нутгууд ямар байгааг мэдэх хүн ховор болж байх шиг. Онгон зэлүүд байгальтай гэж онгирдог байсан улс онгирч чадахаа больж байна. хөрсийг сэндийлгэж хаясан модыг нь огтолж хаясан, гол горхи нь ширгэж дуусаж байгаа тийм л нэг төрх байна. Хөдөөний малчин нь хэн байна хужаа, хужаагийн зарц нь Монгол хүн байна гээ л бод доо. Энэ мэтээр бичээд байвал зөндөө л юм байна. Ой мод хүн төрөлхтөний амьсгалах агаарыг бий болгодог бид хэдий мөнгөтэй байлаа ч амьсгалах агааргүй бол УУЧЛААРАЙ л байхгүй юу. дараагийн зүйл ой мод гол горхи, булаг шандны эх булаг насанд хүрсэн нарс мод өөртөө 350 тн усыг агуулдаг тэр ундарга гол горхи булаг шандын тасралтгүй байдлыг хангадаг гээд бодохоор нэг мод ямархан үнэтэй байна да. Гол горхи минь ширгээд байвал цөлжилт үүсээд өвс ургамал ургахгүй шүү дээ. Гэтэл Хятад улс руу гаргаж байгаа манай модны урсгал хөвөрсөөр. харин Хятад улс нь нэг мод огтолбол хоёр мод тарих хуультай байдаг. Мөн л манай орны хуулийн цоорхойг ашиглаж л байгаа байхгүй юу. Балдорж агсантай уулзаж байгаагүй ч хийж буй зүйлийг дотроо дэмждэг байлаа гэтэл сайн хүн түрүүлж явдаг нь хорвоогийн жам. Хөвсгөлийг хамгаалан авч үлдсэн. Хийсэн бүтээсэн бүхнийг нь үргэлжлүүлэн хийж байгаа Өнөөдөр сонины хамт олонд баярлаж байдагаа. Ногоон бүсийг хамгаалах үйлсэд чинь амжилт хүсье.

Байгаль орчингоо хамгаалъя

Хүн эх орноосоо хол амьдарч үзэхээрээ л эх орноо илүү хайрладаг болдог юм байнаа. Би хангай газар төрж өссөн болохоороо ч тэр үү уул усандаа их хайртай. Монголын ой модыг хэдхэн төгрөгийн төлөө устгаж үгүй болгож байгааг хараад үнэхээр харамсах сэтгэл маш ихээр төрдөг. Төөрдөг байсан ойгоо харахад насны эцэст толгойд нь хэдхэн ширхэг буурал үс үлддэг өвгөдийн минь толгой шиг болж харах тусам хэдэн жилийн дараа бид ямар ус уух, ямар агаараар амьсгалах юм бол доо гэж бодогддог. Миний хүүхэд байхдаа зуны амралтаа өнгөрөөдөг байсан байгалийн үзэсгэлэнтэй газар Билүүтийн гол буюу Арцатын аманд уулын горхи нь шүд хага ташсан хүйтэн, цэвэр тунгалаг, ногоон дэвсгэр дэвссэн юм шиг л битүү зүлэг, хусан ой, гүзээлзгэнэ, улаалзгана, бөөрөлзгөнө, долоогон гээд л зунжингаа төрөл бүрийн жимс түүж тоглож өссөн болохоор сэтгэлд их харам санагдах юм. Жимсээ түүж саваа дүүргэчихээд гэдсээ дүүргэнэ гэж баахан идэж болоод бас болоогүй ээ модны цоорхойгоор гэрийнхээ янданг харж эмээ минь будаатай цай бингээ хийсэн болов уу гэж бодчихоод харьдаг байлаа. Гэтэл би 3 жилийн өмнө тэр газартаа очиход юу харсан гээ ч зүрх зүсмээр хэд хоногтоо л би тайвширч чадаагүй харамсал гэдэг үг дэндүү багадаж байсан. Шүд хага ташдаг булаг маань алт угаасан шар ус болон хувирсан, битүү ой мод минь харахаас нүд хальтармаар болсон байсан. Бороо гоулдын алтын уурхай уул усыг минь сэндийчиж хамаг эрдэнэсийг авч дуусчихаад хөрсийг нь сэндийлээд орхисоныг, мөн энд тэндгүй ухсан нүх ай маар. Ардчилалаа буянаа өгсөн л гэдэг ардчилалын буянаар байгальгүй болж үлдэж байх шив дэ. Арцатын аманд Хүүхдийн зуслан ажиллаж байгаад мэргэжлийн хяналтын газраас ундны ус шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гараад үйл ажиллагаа зогссон гэж байгаа. Хэдхэн жилийн дараа манай Монголын минь ой бүх нутаг дэвсгэрийн 10 хувийг эзэлж байсан гэсэн түүх үлдэх вий

Япон орны тухай

Ойролцоогоор МЭӨ 10000 жилийн өмнө Японы арал дээр хүн очсон гэж таамагладаг. Харин III-IV зууны үед анхны төр нь байгуулагдаж байсан байна. Түүхэн их уламжлалтай учраас одоог хүртэл хаан ширээ залгамжилдаг уламжлал нь байсаар байна. гэвч эзэн хаана нь зөвхөн бэлгэдлийн шинжтэй. Төрийн их хэргийг ерөнхий сайд нь гардан гүйцэтгэдэг.
Газарзүйн байрлалын хувьд Япон улс нь Зүүн өмнөд Азид оршдог, эргэн тойрон арлаар хүрээлэгдсэн улс. Арал нь уулаар баялаг.
Нар хамгийн түрүүн манддаг учраас Их наран гэж бас нэрлэдэг. 127 сая хүн амтай. Үнэхээр хөдөлмөрч улс гэдгийг хийсэн бүтээснээс харж болно.Үргэлжлэл бий